avatar

Арьс арчилгаа

2016-11-04,10:42

Сайн байцгаана уу? Хөөрхөн гүнжүүд минь. Хичээл эхлэх гээд бүгд завгүй байгаа ч гэсэн өнөөдрийн мэдээллийг зав гаргаад заавал уншаарай. Учир нь арьсны төрөл болон түүнд тохирсон цэвэрлэгээ болон арчилгааны талаар оруулахаар бэлдлээ. Hope you like it ^^

Эхлээд мэдээж арьсны гэж юу болох, мөн ямар ямар төрөл байдаг талаар тайлбарлана. Дараа нь арьсаа цэвэрлэх болон арчлах дараалал, арьсны онцлог болгонд тохирох цэвэрлэгээ болон арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Анхааруулга!!!!! – Доорх дугаарт багтсан бүтээгдэхүүнүүдийн зураг нь зөвхөн жишээ болгон бэлдсэн зураг бөгөөд өөрсдийн хэрэглэдэг гоо сайханы брэндээс тохирох бүтээгдэхүүнээ худалдан аваарай

Арьс гэж юу вэ?

Арьс бол хоёр метр квадрат талбай бүхий хүний биеийг хучиж байдаг хамгийн том эрхтэн юм. Арьс нь дотор эрхтний толь бөгөөд цаг үргэлж өөрчлөгдөн солигдож байдаг мэдрэхүйн гайхалтай эрхтэн юм.

Арьсны бүтэц

Арьс нь
– Эпидермис – epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага
– Дермис – dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр
– Subcutaneous tissue – өөхөн давхрага гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax