avatar

Өнгөлөг сайхан арьстай болох

2016-11-21,23:16
1. Нойр дутуу байх, гүйцэд амарч чадахгүй байвал арьс дорхноо гундана. Ямар ч крем, пудр нь унтаж чаддаггүйгээс болж арьс нь үхэх, үлбийсэн байдлыг сэргээж чадахгүй. Тиймээс хангалттай нойрсоход анхаарч, унтахын өмнө кофе, өтгөн байхуу цай уухгүй хэтэртэл идэхгүй байх шаардлагатай. Унтахдаа салхивчаа бага зэрэг онгойлгочихвол та сайхан амрахаас гадна өглөө эрч хүчээр дүүрэн байна. 2. Арьс нь дотор эрхтний өчүүхэн төдий доголдлыг ч анддаггүй. Хоёр хоног өөх голдуу тостой хоол идэхэд л арьсанд батга гардаг. Тиймээс дотор эрхтэн, мэдрэлийн болон бамбай булчирхайн үйл ажиллагааны системээ эрүүл байлгах нь чухал. Цайвар цонхигор арьс нь цус багадалт, хэт ядрах, мэдрэлийн систем, зэргээс үүдсэн байх жишээтэй. Сульдсанаас арьс шархлах нь элэг цөсний өвчлөл байж болох тул эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Нүүрний арьс улайх, гүвдрүүт улайлт бий болох нь дотор эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болж үүсдэг энэ бүх тохиолдолд эмчилгээг гүйцэд хийлгэж байж л арьсаа өнгөлөг сайхан болгоно. 3. Гоо сайхандаа санаа тавьдаг эмэгтэй архи, тамхинаас хол байх хэрэгтэй. Өчүүхэн бага уухад ч нүүр улайх, арьсанд толбо үүсэх, дуу хоолой, дохио зангаа хүртэл өөрчлөгдөх нь бий. 4. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн. Хичнээн үнэтэй, чанартай байлаа ч арьсанд тань үл тохирох гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Хүн бүрийн арьсны онцлог өөр байдаг тул чухам өөрт тохирохыг л сонго. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсанд загатнаа, харшил үүсгэх нөлөөтэй. Өнгөлөг сайхан арьстай болохын тулд эдгээр хүчин зүйлийг заавал харгалзан үзэх хэрэгтэй. Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56282.html

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax